Дэлхийд

  Марк Цукербэрг дүрвэгсдийн баазыг интернэтэд холбоход тусална  

trends.mn
2015-09-29 11:12

Фэйсбүүк компанийн ерөнхийлөгч М.Цукербэрг интернэтийг“хүний эрхэд боломж олгогч”, “энх тайвны төлөөх хүч” хэмээн нэрийдээд НҮБ-д тусалж, хүний эрхийн төлөө дүрвэгсдийг интернэттэй холбох ажилд дэмжлэг үзүүлнэ гэж НҮБ-ийн хувийн секторынхны форумд хэлсэн үгэндээ мэдэгджээ.  Тэрээр энэ бол зөвхөн бусдын төлөө буян биш, фэйсбүүкийн хэрэглэгчийн суурь өргөжих нь бидэнд ч тустай, аль аль нь хожих болно гэж нэмж хэлжээ.

Өнгөрсөн 7 хоногт Фэйсбүүкийхэн Ерөнхий Ассемблэйн хашаанд уг компанийн бүтээж буй сүлжээгүй газар wi-fi хүргэх асар том дрооноос хэсэгчлэн танилцуулсан юм. Дроон нь боинг 737 онгоцны хэмжээтэй, нарны эрчим хүчээр ажилладаг аж.

 Цукербэргийн амалснаар интернэтийн хүртээмж, түүнчлэн мэдээллийн хүртээмж, нээлттэй байдлыг хүний эрхийн төлөө ашиглах ОУ байгууллага, хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа эрчимжих төлөвтэй байна.

 

NY times