Дэлхийд

Аль улсад бизнес эрхлэхэд хамгийн хялбар вэ ?

М.Энхмаа
2015-09-29 18:02

Эдийн засгийн өсөлт хөгжлийн хамгийн гол хөдөлгөгч хүч, түлхүүр нь дотоодын бизнес эрхлэгчид байдаг. Гэвч тэднийг бизнесээ эрхлэхэд нь ихээхэн саад бэрхшээл тохиолддог.

Дэлхийн банк 2002 оноос эхлэн "Бизнес эрхлэх нь" төслийг хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудыг  бизнес эрхлэхэд  хялбар байдлаар нь дүгнэн жагсаалт гаргаж байгаа ажээ.

Бизнес эрхлэхэд хялбар байдлаар нь зэрэглэлийг тогтоохдоо тухайн орон нутгийн компаниудын хүрээлэн буй болон хууль эрх зүйн орчин хэр таатай байгааг харьцуулан дүгнэдэг байна. Ингэхдээ бизнес эхлэх, барилгын зөвшөөрөл авах, цахилгаан эрчим хүч авах, өмч хөрөнгө бүртгүүлэх, зээл авах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, татвар төлөх, хил дамнасан арилжаа /экспорт, импорт/, гэрээний хэрэгжилт гэсэн үзүүлэлтүүдийг гор шалгуураа болгодог ажээ. 

"Бизнес эрхлэх нь 2014" судалгаанаас харахад Сингапур улс дотоодын бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэхэд хамгийн таатай эрх зүйн орчинтой гэгдэж жагсаалтын эхэнд бичигдсэн бол түүний дараа Шинэ Зеланд, Хятадын тусгай захиргааны бүс болох Хонконг, Дани, Өмнөд Солонгос, Норвеги, АНУ, Их Британи, Финланд, Австрали улсууд бичигдсэн байна. Харин Монгол улс жагсаалтын 72-рт бичигджээ. 

Дэлхийн банкнаас гаргадаг энэхүү судалгаагаар Монгол улс  2012 онд 183 орноос 88 -д , 2013 онд 185 орноос 76-д тус тус бичигдэж байсан байна.