Шинжлэх ухаанч оюутнуудад зориулсан ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Олон улсын оюутнуудын дунд зарлагддаг АНУ-ын Био-Течне тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тэтгэлэгт хөтөлбөрийг шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийх сонирхолтой ОУ-ын оюутнуудын дунд зарладаг бөгөөд жилд хоёр удаа тус сангаас 1500 долларын тэтгэлэг олгодог байна.
Тавигдах шаардлага:
-Шинжлэх ухааны салбарт сонирхолтой байх
- Их дээд сургуулийн бакалаврын дипломтой байх
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс [email protected] хаягаар өргөдлийн материалаа бүрдүүлж өгөх юм байна.
Жич:
-Яагаад та шинжлэх ухаанд хайртай вэ гэдгээ топ 10 жагсаалт болгож бичих
- Шинжлэх ухааны салбарт ирээдүйд юу хийх төлөвлөгөөтэй байгаа талаараа 500-аас дээш үгтэй эссэ бичиж өргөдлийн хамт хавсаргах юм байна.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2015.12.11
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.scholarships.com.pk/28942/rd-systems-scholarship-application-spring-usa/