Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Манай улс даян дэлхийн сайн сайхны төлөө ямагт хүчин зүтгэж ирсэн
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлсэн байна. Түүний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
Өнгөрсөн зууны сүүлийн 25 жилд Монгол улс нээлттэй, эрх тэгш нийгмийн тогтолцоог ардчилсан сонгуулийн үндсэн дээр, зах зээлийн чөлөөт эдийн засагтайгаар, байгаль орчинд ээлтэй бодлоготойгоор цогцлоон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн.
- Сүүлийн 25 жилд Монгол хүний дундаж наслалт 7 жилээр нэмэгдсэн
.
- ДНБ бараг 20 дахин хувиар өссөн
.
- Бид хүний эрх, хүний бүтээх чадварт итгэдэг бөгөөд хувь хүний санаачилгыг хөхиүлэн дэмждэг. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна
.
- Манай улс хүний амьдралын нэг мөчлөгт багтан энхийн замаар, маш хаалттай, тусгаарлагдсан дэглэмээс нээлттэй, эрч хүчтэй ардчилсан улс орон болон шилжиж чадсан
.
- Монгол Улс бүс нутагтаа сонгуулийн онцгой, нээлттэй, шударга, өрсөлдөөнтэй тогтолцоог бүрдүүлсэн. Улс орон даяар иргэдийн цахим бүртгэлийг хийж, үндэсний хэмжээнд санал тоолох цахим машин ашиглаж байна. Бид санал хураалтын модон болон цаасан хайрцаг, хурууны бэхийг хэрэглээнээс халлаа. Цахим санал хураалтад иргэдийн оролцоо ч өндөр байна.
- Авилга том аюул хэвээр байна. Ил тод, няцашгүй, хатуу бодлого баримталсны үр дүнд Transparency International байгууллагын үзүүлэлтээр манай улсын авилгын индекс сүүлийн 5 жилийн хугацаанд гуравны нэгээр буурч чадсан
. Энэхүү аюулын эсрэг бид үргэлжүүлэн тэмцэх болно.
- Монгол улс нэг хүнд ногдох ХМХ-ийн тоогоор дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж байна
. Бид хамгийн нээлттэй, олон ургальч, цензургүй хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ба цахим сүлжээ болон социал сүлжээ хэрэглэгчдийн тоо борооны дараах мөөг шиг олширч байна. 3 сая гаруйхан иргэнтэй ч бараг тийм тооны сэтгүүлч ажиллаж байгаа мэт санагддаг. Шинэ технологи, ил тод байдал, олон нийтийн хяналт нь манай нийгмийг илүү эрүүл саруул болгож байна.
- Нээлттэй, шударга, иргэний төлөө гэсэн хууль эрх зүйн баримт бичгүүдийг батлах, хэрэгжүүлэх ажлыг хийж байна
. Энэхүү үйл явц нь иргэдийн чанд хяналтын дор явагдаж байна. Шударга шүүхийн тогтолцоонд итгэх ард иргэдийн итгэл дахин сэргэж байна. Түүнчлэн бид иргэний оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тогтолцоог бүрдүүлж байна. Төсвийн ил тод байдлын тухай хууль буюу “Шилэн дансны хууль”-ийг баталж, олон нийтэд төсвийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнадаг хууль баталсан.
- Хүний хөгжлийн гол түлхүүр бол боловсрол. Хүний хөгжил нь эргээд улс орны хөгжлийн гол түлхүүр нь болдог. Манай улсын хүн амын гуравны нэгээс дээш хувь нь сурч боловсрох үйл явцад оролцож байна
. Манай боловсролын тогтолцоо нь сурагч төвтэй, тэдний практик үйл ажиллагаатай уялддаг. Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцахад манай ЗГ сургалтын зардлыг хариуцах бодлогыг бид хэрэгжүүлдэг.
- Бид хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхид итгэдэг
. Энэ асуудлаар Монгол улс НҮБ-ын хүчтэй дэмжигч. Нийгмийг улам хөгжүүлэхийн төлөө бид орон нутгийн түвшинд ч, дэлхий нийтийн түвшинд ч нийтийн албанд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Энэхүү хүчин зүтгэл эрх тэгш, ил тод, цогц, хариуцлагатай, үйл ажиллагаанд чиглэсэн удирдамжийг гаргаж, тогтвортой хөгжлийн замд чиглүүлэх болно. Үүний амжилтын тулгын чулуу нь НҮБ-ын дирдлага, чиглэлийн дор гаргасан “Үйл ажиллагааны шинэ амлалт” уриалга урагш хөтлөнө гэдэгт би итгэлтэй байна.
Манай улсын хувьд даян дэлхийн сайн сайхны төлөө ямагт хүчин зүтгэж ирсэн.
- Монголчууд бид бахархалтайгаар зүтгэж, энхийн үйлснээ хувь нэмрээ оруулсаар байх болно. Манай цэнхэр дуулгатнууд НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж байна. Өдгөө монголчууд бид мэргэжлийн ур чадвар, чанар чансаагаараа НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг илгээгч топ 20 орны тоонд орж байна
. Энэ хугацаанд 14000 монгол энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн.
- Бид өөрийн улсын шилжилтийн туршлага, эрх чөлөө, шударга ёс, хөгжлийн төлөөх туршлагаасаа бусадтай хуваалцахдаа ямагт бахдалтай байдаг. Ингэж гэмээнэ бидний ололт амжилт урт насалж, улам бүр бат бэх болж чадна. Монголчууд бид энэхүү эрмэлзэлдээ хөтлөгдөн бүс нутаг хийгээд түүнээс чинагш олон оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна.
- Дэлхий нийтийн тогтвортой байдалд бид бусдын адил санаа тавьж ирсэн
. Бид эх дэлхийгээ цөмийн зэвсгээс ангижруулах ёстой. Иймдээ ч сүүлийн 23 жилийн хугацаанд манай улс цөмийн зэвсгээс ангид статусаа баталгаажуулсаар ирсэн. Нэг улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөр нөгөө улсын энх тайван, аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх учиргүй. Аливаа асуудлыг яриа хэлцээ, хамтын хүчээр шийдвэрлэхээс биш ганцаардуулах, хамтын нийгэмлэгээс тусгаарлах учиргүй.
- Олон талт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь юу юунаас чухал. Тэр дундаа Азид. Монгол бол эвсэлд үл нэгдсэн улсын хувьд бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг түгээн дэлгэрүүлэх үйлснээ “үнэнч зууч” нь болж чаддаг. Бид Хельсинкийн яриа хэлцээтэй ижил төстэй “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачлан эхлүүлээд байгаа.
- Түүнчлэн “Азийн форум” хэмээх механизмыг эхлүүлээд байна. Азийн улс орнуудыг бүхэлд нь татан оролцуулах олон талт яриа хэлцээний цогц механизм зайлшгүй шаардлагатай. Улс орон бүр дэлхийн тавцанд ганц ганцаараа нүүр тулан барилдахаасаа илүүтэйгээр нэг нэгнийхээ өмнө үүрэг хүлээдэг.
- Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил амжилттай даргалсан. Харин өнөөдөр “Онлайн эрх чөлөө” эвслийг даргалж байна.
Энэхүү чухал эвслийг даргалж буй Азийн анхны улс болж байна.
- Монгол улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Чухамдаа энэхүү бодлого, байр суурь нь Монгол улсыг байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм.
- Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаа нэр дэвшиж байгаа
г онцлон тэмдэглэмээр байна. Монгол улс хүний эрхийг дээдлэн, түгээн дэлгэрүүлэх үүргээ баталгаажуулахын сацуу ардчилсан, чөлөөт нийгэм рүү хэрхэн шилжсэн, авилгын эсрэг хэрэгжүүлсэн ажил, цаазын ялыг халсан зэрэг өөрсдийн туршлагаас хуваалцахыг хүсч байна.