Дэлхийд

Өнөөдөр Олон Улсын Орчуулагчдын өдөр

Bolor Rose
2015-09-30 11:30

Өнөөдөр Олон Улсын Орчуулагчдын өдөр. Жил бүрийн энэ өдрийг Олон улсын орчуулагчдын холбооноос "Олон улсын Орчуулагчдын өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна. Олон улсын орчуулагчдын холбоо анх 1953 онд Парис дахь Пьером-Франсуа Кайед байгуулагдаж өнөөдөр дэлхийн 100 гаруй үндэстний холбоог эгнээндээ нэгтгэсэн байна. Орчуулагчдын өдрийг  улс орнуудын орчуулагчдын холбоог бэхжүүлэх, орчуулагчдын хооронд мэдээлэл, туршлага солилцох улам бүр даяаршиж байгаа өнөөгийн ертөнцөд орчуулагчдын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг олон нийтэд ойлгуулах, сурталчилах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.