Дэлхийд
Ямар улс онлайн худалдаанд хамгийн их мөнгө зарцуулдаг вэ
2015-09-30 15:18
2015 оны Дэлхийн эдийн засгийн форумын уулзалтын үеэр вэб мэргэжилтнүүд “интернет тун удахгүй 4 их наяд долларын эдийн засгийг төлөөлөх болно
” гэж хэлж байжээ. Интернетийн асар хурдацтай хөгжил онлайн худалдааг бий болгож улмаар энэ нь тухайн улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлөх нэг хүчин зүйл болоод байгаа ажээ. Тухайлбал, Япон, Герман, Их британи зэрэг улсуудын хүн амын 70 орчим хувь нь цахим худалдаа, худалдан авалт хийдэг бөгөөд бизнес эрхлэгчдийн олсон орлогын ихэнх хувийг онлайн худалдаа эзэлдэг байна.