Нийгэм
Өнөөдөр Олон Улсын Ахмадын Өдөр
2015-10-01 08:37
Өнөөдөр Олон Улсын Ахмадын баярын өдөр. Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.
“Олон Улсын Ахмадын Өдөр” болон “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын нээлтийн үйл ажиллагаа, өдөрлөгийг Эрүүл Мэнд Спортын Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Ахмадын Холбоо болон бусад ахмадын хороодтой хамтран “Чингисийн талбай”-д 10:00 цагаас өнөөдөр зохион байгуулна.