Улсын их хурал

С.Одонтуяа гишүүн амьдралд хэрэгтэй зөвлөмжүүдийг цувралаар хүргэж байна

М.Энхмаа
2015-10-01 09:47

Бид өдөр тутам ямар нэгэн юмыг дахин давтан хийсээр байгаад тухайн үйлдэлдээ хэт дасаад, өөр амар хялбар арга замыг тэр бүр хайгаад байдаггүй. Харин санаанд ороогүй боловч санаа авч болохуйц арга замыг сонсоод түүнийг хэрэгжүүлэхэд баяртай байдаг. Тэгвэл ийм энгийн атлаа хэрэгтэй зүйлсийг С.Одонтуяа гишүүн хуваалцаж байгаа ажээ. 

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Одноогийн Булан”-г хөтөлж эхлээд байгаа бөгөөд энэхүү буландаа эрүүл зөв амьдралд уриалах зорилготой бяцхан зөвлөмжүүдийг цувралаар гаргах ажээ.

С.Одонтуяа гишүүн " Төр түшилцэх их ажлынхаа хажуугаар сайн ээж, сайн хань байх нь миний зам. Тиймээс олж авсан туршлага, санаачлагуудаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Бас бусад хүмүүст хэлж, хуваалцах дуртай. Харин нийгмийн сүлжээ надад энэ боломжийг олголоо. Та ч гэсэн өөрийн мэргэн санааг бусадтай хуваалцахыг хүсвэл “Одноогийн Булан”-д хандаарай." хэмээн ойн жимсүүдийг хэрхэн удаан хадгалж, хэрэглэх талаарх эхний зөвлөмжөө хүргэсэн байна.  "Одноогийн Булан"-г  энд дарж үзнэ үү.

 


  1. 112.72.13.* эрка 2015-10-02 03:38
    Сайхан зөвлөгөө бна сайхан гоё жимснүүд төмрө замын орос жимснй дэлгүүрт бна лээ боломжоороо авч хэрэглэдэг даанч цалин бага болохоор илүү ихйг авч чадахгүй юм бна өө
  2. 103.9.90.* Зочин 2015-10-01 21:10
    аан