Нийгэм

#MADEINMONGOLIA: Монголоос Япон руу 13 тэрбум төгрөгийн нарны зайн дэлгэц экспортложээ

Bolor Rose
2015-10-01 15:16

Сүүлийн жилүүдэд эрчим хүч хэмнэх зорилгоор салхин сэнс болон байгалийн гэрлийг ашиглан нарны зайг амьдралд хэрэглэх нь илүү эко шийдэл хэмээн үзэх болсон билээ.

Монгол нарны зайн үйлдвэр 2012 оноос хойш Япон улс руу 33469 ширхэг нарны зайн дэлгэцийг 13 тэрбум төгрөгөөр экспортолжээ.

Тодруулбал, “Санко Соолар Монголиа” ХХК нь нарны зайн дэлгэцийг 2011 оноос хойш монголдоо  үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл Япон улс руу нийт 13 тэрбум төгрөгийн нарны зайн дэлгэц экспортлоод байгаа юм байна. 

Мөн тус үйлдвэр нарны зайн дэлгэцээ зөвхөн гадаад руу экспортлохоос гадна дотооддоо 300  кв-ийн бүтээгдэхүүнийг нийлүүлээд байгаа ажээ.

“Санко Соолар Монголиа” ХХК нь  дэлхийн жишигт нийцсэн чанартай нарны зай үйлдвэрлэж Монголын тэргүүний экспортлогч компани болох зорилготойгоор үйлдвэрээ байгуулсан бөгөөд цаашид нарны зайн дэлгэц үйлдвэрлэхээс гадна цахилгаан үүсгүүрийн систем угсралтын чиглэлээр үйлдвэрээ өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.   

 


  1. 80.215.138.* Зочин 2015-11-10 13:53
    Олж авъя, мундаг юм аа