Дэлхийд

Хүйсийн тэгш байдал улс төрд

М.Энхмаа news.trends.mn
2015-10-02 00:19

Дэлхийн Эдийн засгийн форумаас жил бүр  жендерийн тэгш бус байдлын судалгаа хийж, тайлан гаргадаг. Судалгаа явуулахдаа дэлхийн улс орнуудын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төрийн оролцоо, эдийн засгийн эрх тэгш байдал, боловсрол, эрүүл мэндийн зэрэг бусад эрхийг хэрхэн эдэлж буйгаар нь оноо өгч эрэмбэлдэг байна.

Дээрх судалгааны хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улстөрийн оролцоог харуулах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлийн хэм хэмжээг харьцуулан авч үзсэн байна.

Судалгаанаас харахад Скандинавы болон хойд Европын орнууд улстөрийн оролцоон дахь хүйсийн тэгш байдлын индексээрээ дээгүүрт бичигджээ. Харин индексийн хамгийн өндөр үзүүлэлттэй эдгээр улс орнуудын дунд Африкийн парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэлээд хүчтэй харагдаж байна. Энэ жагсаалтын эхний 10-т Руанда, Болив, Куб, Швейд зэрэг улсууд бичигдсэн бол Монгол улс 96-д бичигджээ.