Нийгэм

“Ногоон Барилга-2015” үзэсгэлэн яармаг өнөөдөр эхэлнэ

Bolor Rose
2015-10-02 08:32

 “Ногоон Барилга-2015” үзэсгэлэн яармагийн нээлт  өнөөдөр МХАҮТанхимд 12.00 цагт эхэлнэ. Үзэсгэлэн яармагт “Ногоон” үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудыг үнэ төлбөргүй хамруулж, олон нийтэд таниулан сурталчлах, иргэдэд ногоон барилга, технологийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явагдах юм байна. Энэхүү үзэсгэлэнг “Каритас Чех Репаблик” Олон Улсын байгууллага, БОНХАЖЯ, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв хамтран зохион байгуулж байгаа ажээ.