Дэлхийд

Токиогийн их сургуулийн гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-10-02 09:18

Токиогийн их сургуулийн гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Япон улсад мастер, докторт сурч байгаа Ази, Номхон далайн бус нутгийн оюутнуудад Токиогийн их сургуулиас сар бүр  180,000 иенийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарласан байна. Тэтгэлэгт гадаадын 15 оюутныг хамруулах бөгөөд тэтгэлгийг нэг оюутанд 2 жилийн турш олгох аж. 

Тавигдах шаардлага:

-Япон улсад магистр, докторт сурдаг байх

-БНСУ, БНХАУ, Монгол, Тайван, Хонг Конг, Макао, Филиппин, Бруней, Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Мьянмар, Бутан, Балба, Энэтхэг, Бангладеш, Шри Ланка, Мальдив, Пакистан, Афганистан, ОХУ, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней зэрэг улсын иргэн байх

-Мастерт суралцдаг бол 1986 оны  4 сарын 1-ээс хойш төрсөн

-Докторт суралцдаг бол  1981 оны  4 сарын 1-ээс хойш төрсөн

 Бүрдүүлэх материал: 

-Өргөдлийн маягт /1-2 ширхэг/

- 2016 онд хийх эрдэм шинжилгээний ажлын жилийн төлөвлөгөөгөө бичиж хавсаргах /2 хувь, А4 хэмжээтэй/ 

-Өмнө диплом удирдаж байсан багш эсвэл өөрийнх нь  талаар тодорхойлох  итгэмжилсэн хүний  захидал буюу тодорхойлолт

-Оюутны үнэмлэх, элсэлтийн бичиг /хуулбар/ 

-Эрдмийн зэргийн гүйцэтгэлийн хүснэгт /хуулбар/

 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:  2015.10.30  

Дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс