Улсын их хурал

Д.Ганбат : Бямбацогтоо чи дарамт шахалтад ороод байгаа юм уу ?

М.Энхмаа
2015-10-02 09:25

Өнөөдөр намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт ерөнхийлөгчөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хүлээн авч энэ намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. 

Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон боловч  МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан байна.

Хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “УИХ-ын эрхэм гишүүд ээ, төрийн түшээд ээ. Энэ хуулийн цаана хүний эрхийн асуудал байна. Хэдхэн хоногийн өмнө матрын нулимс унагаад л өчнөөн хүн хүлээж байна гээд байсан. Одоо болохоор ямар нэг шалтаг олж хойшлуулах гээд байх юм. Хууль зүйн байнгын хороо өчигдөр 20.00 цаг хүртэл хуралдаж, асуудлаа ярьсан. Өвөл  болж хүйтэрч байна, хүмүүсээ чөлөөлье. С.Бямбацогтоо чи дарамт шахалтад ороод байгаа юм уу. Хэдүүлээ ажлаа хийе л дээ."  гэжээ.