Төрийн цэргийн бодлогын үндсийг хаалттай хэлэлцэж байна
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар "Төрийн цэргийн бодлогын үндэс" баримт бичгийн төслийг хаалттай хэлэлцэж байна.
Аливаа улс аюулгүй байдлаа хангах, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон албан ёсны баримт бичгийг батлан хэрэгжүүлдэг.
Монгол Улс 1998 оноос “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж байнгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх хэрэгцээ бий болоод байгаа ажээ. Иймд “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлага тулгараад байгаа юм байна.
Үүний дараа 14:00 цагаас ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний талаар" мэдээлэл хийх ажээ.