Манай улсын хэмжээнд нийт 2325 доктор багш хичээл заадаг

Монголын багш нарын баярын өдрийг ирэх даваа гаригт 49 дэхь удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ.
Манай улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд нийт 48,058 багш ажиллаж байгаагаас
- ЕБС-д 27,449 багш
-Их сургууль, коллежид 8,862 багш
-СӨБ-д 11,747 багш
тус тус ажиллаж байгаа ажээ. Үүний хэдэн хувийг нь эрэгтэй, эмэгтэй багш нар эзэлж байгаа болон Монголын нийт багш нарын эрдмийн цол зэргийн ангиллыг графикаар харууллаа.
Манай улсын нийт 48,058 багшийн 39,245 нь эмэгтэй бол 8813 нь эрэгтэй
багш байдаг байна. Эрэгтэй, эмэгтэй багш нарын эзлэх хувийг доорх графикаар харууллаа.
Харин багш нарыг эрдмийн цол, зэргээр нь харьцуулан харах юм бол манай улсын нийт их, дээд сургууль, коллежид 2302 докторын зэрэгтэй багш, 4753 магистрын зэрэгтэй багш, 814 бакалаврын зэрэгтэй багш, дипломтой 2 багш тус тус багшилдаг байна
. Энэхүү үзүүлэлтийг эзлэх хувиар доорх графикт харууллаа.
Монголын нийт ЕБС-иудын багш нарын 70 хувь нь бакалаврын зэрэгтэй
багш нар хичээл заадаг байна. Мөн манай улсын хэмжээнд 23 ширхэг докторын зэрэгтэй багш ЕБС-д хичээл ордог байна.
Эх сурвалж:
http://www.meds.gov.mn/data/1501/WEBD/03/09%20Udirdah%20ajiltan%20bagshiin%20too.pdf
http://www.meds.gov.mn/data/1503/BDB14-15.pdf