Японы Кочи технологийн их сургуулийн ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
Бид Монгол залуучууд сурах боломжтой ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг эндээс цувралаар орчуулан хүргэж байгаа билээ. Энэ удаад Японы шилдэг инженерүүдийг бэлтгэн гаргадаг Кочи технологийн их сургуулийн ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна. Тус сургуулиас инженерийн сургуулийг мастераар төгссөн хүмүүсийг докторт бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ.
Тэтгэлэгт тавигдах шалгуур:
-Мастерын зэрэгтэй байх
-35-аас дээш настай байх
-Технологийн салбарт ямар нэг амжилт гаргасан байх
-Судалгааны туршлага хуримтлуулсан байх
-Англи хэлний мэдлэгтэй байх
Тэтгэлгийн хэмжээ:
- Нэг жилийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх
- Сар бүр амьжиргааны зардал 150,000 иен олгох
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг хүлээн авсны дараагаар ярилцлага болоод англи хэлний бичгийн шалгалт авна.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2016.03.18
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.scholarships.com.pk/28997/special-scholarship-program-kochi-university-of-technology-japan/