АН-ын бүлэг Д.Ганбатыг улираан томилно
АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар :
"УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, гишүүдийнхээ дунд санал хураалт хийхэд Д.Ганбат гишүүн олонхийн дэмжлэг хүлээлээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат нар өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг авсан. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул байнгын хорооны даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан." гэжээ.
Хуулийн дагуу УИХ байнгын хороодын дарга нарыг жилд нэг удаа өөрчлөх, эсвэл улираан томилдог. Одоо Д.Ганбатыг дэмжих эсэх асуудлыг холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна.