Нийгэм

Номтой өглөө уулзалт маргааш "ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номоор үргэлжилнэ

Bolor Rose
2015-10-05 12:46

 

Номд дуртай, номыг хайрладаг залуусдаа зориулан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, уншсан номынхоо талаар бусадтайгаа санал бодлоо солилцоход нь хувь нэмэр оруулах зорилгоор “Номтой өглөө"  уулзалтыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн “Номтой өглөө” хөтөлбөрийн  85 дахь удаагийн  уулзалт маргааш өглөө зохиолч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" номоор  үргэлжлэх юм байна. Үүрээр нар мандахыг үзэх, бороон дуслууд газар шингэхийг үзэх,намар ирэхийг үзэх гэхчлэн үзэх бүхний хязгаарын талаар сонирхолтой яриа өрнүүлж,  номын талаар уншсан сэтгэгдлүүдээ хуваалцах ажээ.