Нийгэм
Соошил трэнд: Та манай улсын хэд дэх иргэн бэ?

2015-10-05 15:28
Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ? Үндэсний Статистикийн хорооноос хувь хүнтэй холбоотой сонирхолтой статистикийг гаргасан нь өнөөдрийн соошил трэнд болоод байна. Та энд дарж өөрийн улсад ямар бүртгэлтэй байдаг мэдээллээ харах боломжтой бөгөөд манай улсад танитай ижил нэртэй хэдэн хүн байдаг, таны насны хүмүүсийн боловсролын төвшин болоод хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар вэ, мөн та Монгол улсад хэд дэх иргэн болж төрснөө мэдэж болохоор болжээ.
Манай улсад хамгийн түгээмэл ашиглагддаг нэрсийг доорх графикт харууллаа. Манай улсад Бат-Эрдэнэ гэдэг нэр хамгийн түгээмэл ашиглагддаг буюу 16430 удаа давтагдсан байдаг
Эх сурвалж: http://www.nso.mn/