Нийгэм

2014 оны байдлаар Монгол улсад 183601 төрийн албан хаагч ажиллаж байна

М.Энхмаа
2015-10-05 17:09

Үндэсний статистикийн газар 1995-2014 он хүртэлх төрийн албан хаагчдын тоог албан тушаалын ангиллаар нь ялган дараах судалгааг гаргасан байна. Хамгийн сүүлийн статистик мэдээгээр 1995 оноос хойш төрийн албан хаагчдын тоо өсч 183601-д хүрээд байгаа ажээ. Одоогоор 2015 оны албан ёсны статистик мэдээ гараагүй байгаа юм байна. 

2007 оноос хойш төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэн баталж 6 ангилалд хуваасан байна.Үүнд
- Ерөнхий үйлчилгээ ТҮ

- Шинжлэх ухаан ТҮШУ

- Эрүүл мэнд ТҮЭМ

- Соёл урлаг ТҮСУ

- Мэргэжлийн боловсрол ТҮМБ

- Бага, дунд боловсрол ТҮБД

2014 оны төрийн албан хаагчдын тоог албан тушаалын ангиллаар ялган харуулахад бага дунд боловсролын болон ерөнхий үйлчилгээний төрийн албан хаагчдын тоо өндөр байна.

Харин улстөр, соёл урлаг, шинжлэх ухааны төрийн албан хаагчдын тоо хамгийн байна .