Монгол цэргүүд 117 орноос 11-т жагсаж байна

БНСУ-ын Мүнген хотод "Дэлхийн цэргийн олимп" гэгдэх Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд нээлтээ хийсэн байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байгаа ажээ.
Дэлхийн цэргийн олимп тав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд манай зэвсэгт хүчний тамирчид тэмцээнээ амжилттай оролцож буй мэдээллийг ирүүлсээр байгаа ажээ.
Өнгөрсөн бямба гаригт манай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны эрэгтэй жудо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Батсуурь мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү Монгол улс тэмцээний цаг үеийн дүнгээр хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11-р байранд жагсч байгаа ажээ.
Энэ сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх "Дэлхийн цэргийн олимп"-д манай тамирчид байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуй гэсэн спортын найман төрлөөр оролцох юм байна.