Д.Зоригт : Тууштай, урт хугацаанд хэрэгжүүлж чадвал Монгол улс эрчим хүчний сайн тогтолцоотой болно
Өнөөдөр Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцжээ байна. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулсан байна.
Эрчим хүчний сайд Д.Зоригт :
Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол 6-8 хувийн өсөлттэй байна. Гэвч эрчим хүчийг хэмнэлттэй зөв зохистой ашиглах эрх зүйн орчин дутмаг, өндөр хөгжилтэй орнуудаас ихээхэн хоцрогдсон байна.
Эрчим хүчний их хямрал эхэлсэн 1970-аад оны үеэс хөгжингүй улс орнууд эрчим хүчний хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Улс орны хөгжлийн түвшинг хичнээн хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байгаагаар нь бус үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэр үр дүнтэй, хэмнэлттэй ашиглаж байгаа байдлаар нь дүгнэх нийтлэг хандлагатай болоод байгаа.
Манай улсын эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 2011 онтой харьцуулахад 3 дахин өсөх хандлагатай байгаа
. Нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг хүн амд нь харьцуулж үзвэл 2010 онд нэг хүнд 1738 кв.цаг ногдож байсан бол 2030 он гэхэд хамгий багадаа 6124кв.цаг болж өсөх хандлагатай байна
. Үүний зэрэгцээ 2012 оноос Монгол улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай өсөж байгаа барилга, уул уурхайн салбарийн хөгжлийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байна. 2013 оны байдлаар Улаанбаатарт баригдсан 14 мянган айлын орон сууц, оффис болон үйлчилгээний барилга баригдсаны заримыг нь дулаан, цахилгаанд холбох боломжгүй байна. Монгол улсын хэмжээнд нийт 65.000 орчим төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүд байдгаас урьдчилсан судалгаагаар 202 ААН байгууллагын цахилгаан эрчим хүчний жилийн хэрэглээ нь харьцангуй өндөр буюу улсын хэмжээнд үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 51,4%-ийг эзэлж байна.
Иймээс манай улс боловсруулагдаад олон жил болж байгаа энэ хуулийн төслийг баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хууль батлагдвал эрчим хүчний зохицуулах хорооны бүтэц бүрэлдэхүүнд эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл гэж байгуулагдаж хэмнэлтийн бодлогийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллана.
Энэ хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүчний хэмнэлтийн менежер, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, эрчим хүчний аудитор болон аудитын байгууллага гэсэн шинэ нэр томъёо, ойлголтууд бий болж байгаа. Нэг хоёр жилийн дотор том үр дүн өгөхгүй ч тууштай, урт хугацаанд хэрэгжүүлж чадвал Монгол улс эрчим хүчний үр ашигтай хэрэглээг нэвтрүүлсэн сайн тогтолцоотой болох юм
. Мөн эрчим хүч үйлдвэрлэгч талдаа ч ашигтай, хэрэглэгч талдаа ч ашигтай.