Дэлхийд

Европын холбооны 200 хөрөнгө оруулагч төв банктайгаа шүүхдэнэ

trends.mn
2015-10-06 11:07

Европт 200 гаруй хөрөнгө оруулагч Европын холбооны төв банкийг Грекийн өрийг дахин зохион байгуулсан ажил нь хувийн секторт хохирол учруулсан гэж үзэж шүүхэд өгчээ.

Грекийг 2012 онд өрөө төлж чадахгүй дампуурахад Европын холбооны төв банк өөртөө барьж байсан Грекийн засгийн газрын бондуудыг төлөх хугацаа нь тодорхойгүй ч төлбөрийн баталгаатай хамгаалагдсан бондуудаар своп хийж, өөртөө хохиролгүй гарч чадсан юм. Харин хувийн секторын зээлдэгчид 53,5 хувь буюу талаас илүү зээлээ өршөөхөөс өөр аргагүйд хүрсэн байдаг. Өрийн дахин зохион байгуулалт нийтдээ 100 тэрбум доллароор Грекийн өрийг хөнгөлж өгч, уг улсад хоёр дахь удаагаа олон улсын тусламжийн хөтөлбөр авах боломжийг олгосон.  Тэрнээс гадна ЕХТБ үндэсний төв банкуудад Грекийн өрийг хямдруулж худалдаж авах зохицуулалт ч хийсэн юм.

 

Одоо шүүхдэж буй хөрөнгө оруулагчид энэ нь албан бус бусад зээлдэгчдийг ялгаж үзсэн, илүү их алдагдал учруулсан зохицуулалт болсон гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр Лхагва гарагт Люксембүрг дэх Европын холбооны ерөнхий шүүхээс гарна. Энэ удаагийн 12 сая долларын зарга хэрвээ ялж чадвал цаашид бусад хөрөнгө оруулагчид төв банктай шүүхдэх замыг засаж өгнө гэсэн үг. Францын нэг банк шүүхдэхээр бэлдэж буй агаад хуульчдын үзэж байгаагаар ялах магадлал өндөр байгаа аж.

 

Хэдийгээр хувийн секторын асар их хэмжээний өрийг цайруулж зохицуулсан ч Грекийн өр улам хуримтлагдаж, Европын холбооны бодлогын инстүүцүүд, санхүүгийн системийн нэр хүндэд үлэмж дарамт учруулсан хэвээр байна. Грек  бараг дефолт хийн алдсан энэ 7 сард еврозоноос гарахын ирмэг дээр очоод тэсэж үлдэж, хэсэг сөргөлдсөний эцэст гурав дахь удаагийн олон улсын тусламжийн хөтөлбөрийг хүлээж авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

 

Telegraph