Х.Тэмүүжин : Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн нэрийн доор УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаж байна
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн хэлэлцлээ. Энэ талаар Х.Тэмүүжин гишүүн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин :
Цэцийн шийдвэрийг би сайн ойлгохгүй байна. Үйлчилгээний албан тушаалыг нь оруулчихаар үндсэн хууль зөрччихдөг, бусад албан тушаалыг нь оруулчихаар үндсэн хууль зөрчихгүй болдог. Үндсэн хууль зөрчөөд байгаа нь ганцхан л заалт ш дээ. Тэгэхээр энэ ганц заалтыг төрийн албан хаагч гэсэн албан тушаалын хэмжүүр дээр давхар стандарт байдлаар хоёр өөрөөр хэрэглэх асуудал үндсэн хуульд байна уу үгүй юу гэсэн асуудал гарч байгаа юм.
Хууль тогтоох байгууллагын хувьд үнэхээр үйлчилгээний албан хаагчдыг сонгуульд ороход нь албан тушаалаас нь түдгэлзүүлдэг байх уу, үгүй юу. Энэ нь зөв бодлого уу, буруу бодлого уу гэдэг нь хууль тогтоох бүрэн эрхийн асуудал.
УИХ дахь хууль тогтоогчийнхоо нүдээр харахад энэ асуудал буруу байна. Бид энэ бодлогын алдааг засах ёстой. Харин энэ өөрөө үндсэн хуулийн зөрчил үү гэдэг нь ондоо асуудал. Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн нэрийн доор үндсэн хуулийн зөрчил харагдахгүй байхад танай хууль ингэж гарах ёстой гэсэн байдлаар хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлээд байгаа юм биш үү гэсэн асуудал харагдаж байна.
Хэрвээ үйлчилгээний албан тушаалыг үндсэн хуулийн ажил албан тушаалаас нь ялгаварлаж үл болно гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа бол маргааш төрийн тусгай албан хаагч, захиргааны албан хаагч мөн адил үндсэн хууль зөрчиж байна гэсэн маргаан гарна. Тиймээс үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байсан нь зөв.
Энэ бол үндсэн хуулийн зөрчлийн асуудал биш бодлогын сонголтын асуудал
. Үндсэн хуулинд байгаа хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэсэн заалтын хамаарах нэг хэсэг байна. Хэрвээ үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тэр ялгаварласан гэсэн заалтад бүх төрийн албан хаагчид хамаарагдах
болно.