Нийгэм
"Номын баринтаг" төсөл хэрэгжиж байна

2015-10-06 12:18
"Номын баринтаг" төсөл хэрэгжиж байна. Монголын үндэсний номын санд Монголын эрт эдүгээгийн оюуны бүтээлүүд болох 3 сая гаруй ном судар, хэвлэлүүд соёлын томоохон үнэт өв болон хадгалагдаж байгаа хэдий ч баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын зөв горимд байх боломжгүй болсоор эдгээр соёлын үнэт өв, түүхэн сурвалж маань өдөр бүр элэгдэж хуучирсаар байгаа гэнэ. Тиймээс 35,000 ширхэг номын баринтаг цуглуулж тус номын санд бэлэглэх аяныг эхлүүлээд байгаа ажээ. Ном унших дуртай, номыг хайрладаг, мөн түүхийн соёлын өвөө хадгалан үлдэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаа залуучууд, сурагчдыг энэхүү аянд нэгдэхийг уриалаад байна. Баринтаг оёж аянд нэгдэхийг хүссэн хүмүүс энд холбогдох боломжтой.