Дэлхийд

ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтыг Итали улс тэргүүлж байна

Bolor Rose
2015-10-06 16:21

1972 оноос хойш улс үндэстэн бүр археологийн дурсгалт газар, байгаль, соёлын үнэт зүйлүүдээ Юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсээр ирсэн билээ. Өнөөдрийг хүртэл  дэлхийн өвд  нийт 163 улсын 1031 ширхэг биет соёлын болон байгалийн  үнэт зүйлүүд  бүртгүүлсэн байдаг ажээ.  

Үүнээс хамгийн олон зүйлээ дэлхийн өвд бүртгүүлсэн улсуудыг авч үзвэл, Итали улс 51 ширхэг дурсгалт газар, түүх соёлоо  дэлхийн өвд бүртгүүлсэн байна. Харин үүний дараагаар Хятад улс орж байна. Доорх графикт  дэлхийн өвд хамгийн олон өв соёлоо бүртгүүлсэн 5 улсыг харууллаа. 

 

Харин манай улсын хувьд хамгийн анх 2003 онд дэлхийн байгалийн өвд Увс нуурын сав газрыг бүртгүүлж  байжээ. Одоогийн байдлаар манай улсаас биет ба биет бус соёлын, байгалийн нийт 19 өв Юнеско-д бүртгэгдсэн байна.  Дэлхийн өвд бүртгэгдсэн манай улсын  байгаль, соёлын гайхамшигт газар, дурсгалуудыг  http://www.trends.mn/n/3864 уншаарай. 

 

 

Манай улсаас дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн түүх соёлын үнэт зүйлүүдииг  доорх графикт харууллаа. 

э

 

Эх сурвалж: http://whc.unesco.org/en/list/