Нийгэм

"Монголд үйлдвэрлэв" ОУ-ын аж үйлдвэрийн чуулган болно

Bolor Rose
2015-10-06 16:33

"Монголд үйлдвэрлэв" олон улсын  аж үйлдвэрийн чуулган болно.   Чуулганыг   Монголд анх удаа  зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 16-нд Шангри-Ла зочид буудалд болох аж. Чуулганаар аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүд, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл , худалдааны бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих асуудал, аж үйлдвэрийн хүний нөөц, хөрөнгө оруулах боломж зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.