Нийгэм

Ноён уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх асуудлаар хэлэлцэнэ

Bolor Rose
2015-10-07 00:34

Ноён уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх асуудлаар хэлэлцэнэ. Тодруулбал,  Монголын байгал орчны төлөөх хуульчдын холбоо, "Босоо Монголын голомт" ТББ хамтран "Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх, хадгалж хамгаалахад тулгамдаж байгаа асуудал" сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд зохион байгуулахаар болжээ. Хурлаар мөн  Хүннүгийн өв соёлыг хадгалж хамгаалахын ач холбогдол болоод энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг түүхийн болон археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, яамд, иргэний нийгмийн байгууллагууд  оролцож хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.