Нийгэм

Улс хооронд зорчих тасалбарыг Зам тээврийн яам олгоно

М.Энхмаа
2015-10-07 01:32

Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ОХУ-ын зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв, Авто тээвэрчдийн холбооноос олгодог. Гэтэл 15 мянган төгрөгийн үнэтэй зөвшөөрөл 700 мянган төгрөг хүртлээ үнэ нь өсч, дамлан худалдагдах болжээ. Тиймээс Зам, тээврийн сайд М.Зоригт үнийн энэ хөөрөгдлийг зогсоох  үүргийг өгсөн байна. 

Энэ талаар Зам тээврийн яамны АЗТБХЗГ-ын дарга Д.Доржханд, "ОХУ руу манай улсын иргэд визтэй зорчдог байхад Монгол улс жилдээ 2000 орчим ийм зөвшөөрөл авдаг байсан. Гэтэл энэ онд эхний ээлжинд авсан 2000 зөвшөөрөл гуравдугаар сар гэхэд дууссан. Дахин 500-гаар хоёр удаа, 1000-аар нэг удаа авсан ч эдгээр нь өнгөрсөн наймдугаар сард дуусч, дахин 1000 ширхгийг авах хүсэлтээ ОХУ-ын Тээврийн яаманд тавиад байгаа." гэжээ.

Зөвшөөрлийн цэнхэр тасалбарын эрэлт ийн өсөж байгаа нь үнэ хөөрөгдөх шалтгаан болсон гэж үзэж байгаа ажээ.  Тиймээс энэ сард багтан ирэх улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг Зам тээврийн яам Авто тээврийн үндэсний төвтэй хамтран олгож байхаар болсон байна.