Нийгэм

Олон улсын боловсролын үзэсгэлэн болно

Bolor Rose
2015-10-08 01:34

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг  болно. Гадаадын шилдэг  47 их, дээд сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирж өөрийн сургуулиа танилцуулж мэдээлэл өгөх ОУ-ын боловсролын үзэсгэлэн яармаг энэ сарын 10,11-ний өдрүүдэд  Blue sky зочид буудалд болно.  Үзэсгэлэн яармагийг жил бүр уламжлал болгон  Улаанбаатар хотноо зохион байгуулдаг бөгөөд энэ жил 19 дэх удаагаа болох гэж байгаа ажээ. Үзэсгэлэнд оролцох гадаадын их, дээд сургуулиудын нэрсийг  доорх зургаас харна уу.