Дэлхийд

Беркелид Монгол зураачдын үзэсгэлэн нээгдлээ

Bolor Rose
2015-10-08 02:36

Калифорнийн их сургуулийн Беркели дэх салбарт Монгол судлалын төв байгуулагдаж, монгол хэлийг дахин зааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа “Mongolian Celebration” арга хэмжээний хүрээнд монгол зураачдын 2 томоохон хэмжээний үзэсгэлэн Сан Францискогийн Бэй Аэриад нээгдлээ. Үзэсгэлэнд “Visions from Afar” нэртэй Сан Францискогийн Бэй Аэриад ажиллаж, амьдардаг монгол уран бүтээлч С.Төрбурам, С.Тамир, Б.Энхбат,  нарын үзэсгэлэн Беркели хотын “Торгон зам” галерейд 10 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийжээ. Түүнчлэн манай шилдэг эмэгтэй зураачид болох С.Төгс-Оюун, Ж.Мөнхцэцэг, Б.Номин нарын “Three Gems” сэдэвт үзэсгэлэн Беркелийн их сургууль дээр 10 дугаар сарын 6-ны өдөр мөн нээлтээ хийсэн байна. 

Эх сурвалжhttp://www.mfa.gov.mn/