Х.Тэмүүжин : Хэн ч очсон энэ 3 институц эрэг шураг нь зөв таарсан машин шиг Монгол улсыг хөгжил рүү чирдэг байх ёстой
Өчигдөр МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцож өнөөдөр болж буй нөхцөл байдлын талаарх өөрийн үзэл бодол, үнэлэлт дүгнэлтээ хуваалцсан байна. Түүний ярилцлагыг хүргэж байна.
ЗГ-ыг огцруулна гэсэн чимээ явж байгаад намрын чуулган эхэлсэн чинь чимээгүй болчихлоо. Та үүнийг юу гэж харж байна ?
Их үймээний өмнөх нам жим байдал гэж харагдаж байна. Яагаад гэвэл аль аль талдаа олон ч ашиг сонирхлын зөрчил , олон ч хүмүүсийн гоморхол таазандаа тулаад дэлбэрэхэд бэлэн болсон байна. Нөгөө талаас улс орныг өнгөтэй авч явахын тулд дотроо гарч байгаа санаачлагуудаа эдийн засгийн хувьд хөшүүргэтэй болгож авах хэрэгцээнүүд ч байна. Гэвч энэ бүхэн зөв цэг дээр уулзаж чадахгүй байна. Энэ 25 жилийн түүх өөрөө их арвин. Дээр доороо орсон албан тушаалын хэрүүлийн хувьд ч олон түүх байгаа юм байна. Энэмэтчилэн янз бүрийн түүхүүд далайн ус шиг болохгүйгээ эрэг дээрээ гаргаж шидчихээд болохгүйгээ аваад шингээгээд төв нь болоод явдаг.
Их олон хүний гэж улстөрийн өндөр албан тушаалд байгаа хэдэн хүний тухай л яриад байгаа биздээ ?
Мэдээж хэрэг. Олон хүн нь үндсэндээ 3,4 хэсэгт хуваагдчихна. Энэ 3,4 хэсгийн толгой дээр нь тэр хэсгийг маллаад , тойглоод, зандраад явдаг хүн байна. Үүний учир шалтгаан нь намын төлөвшилд л байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа улстөрийн намын хуулийг бид хариуцлага, ил тод байдал, дотоод ардчиллынх нь зарчмаар хийхгүй бол нам гэдэг зүйл өөрөө танигдахаа болино. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр ирээдүйгээ төлөвлөж чадахгүй 25 жилийнхээ түүхэнд орооцолдчихсон хэсэг нөхдүүд л байна.
Энэ яг түүх мөн үү? Зүгээр ашиг хонжоо гээд нэрлэчихвэл яасан юм.
Түүх эсэхийг мэдэхгүй байна. Энд чинь хэлхээ холбоотой хэсэг нөхдүүд л байна ш тээ. Ер нь өмч хувьчлалаас эхэлсэн юм уу юунаас эхэлсэн юм. Нэг юмнаас эхэлсэн хэлхээ холбоотой хэсэг нөхдүүд байна. Эдгээр хүмүүс тэр арга барил, улстөрийн өнгө төрхөөрөө ирээдүйг тодорхойлох гэж оролдох тусам Монгол улс гэрэл гэгээ руу явах боломж байна уу
гэдгийг хаалтан дотор асуулт, анхаарлын тэмдгийг олноор нь хольж тавьж байгаад асуучихмаар болоод ирж байгаа юм
.
Ний нуугүй хэлэхэд үе солигдоход хоёр талаасаа зарчим, итгэл үнэмшил, үзэл бодол байдаг бол тэрийгээ дахиад нэг шүүрдэх цаг болчихсон. Анх эхлэхдээ гоё санаатай, зарчимтай өнгөлөг цэвэрхэн эхэлсэн байж магадгүй. Нэг нэг рүүгээ хар юм чулуудсаар байгаа нь ардчилал, нам, төр засагт олон нийт итгэл алдрах байдал руу яваад байна. Алдрах байдал руу явахаар нөгөө талд шийдэл, ирээдүйн зөв гарц ярихаас илүүтэй хоосон хийрхэл мэт ойлгогдоод эхэлж байна.
Та миний нилээн хойно асууя гэсэн асуулт руу нэгэнт орчихсон учраас одоогийн асуултаа асууя. Тийм биш үү гээд та зөөлөн асууж эхэлж байна. С.Баяр улстөрд шинэ хүн гарч ирэх цаг нь болсон талаар олонтаа ярьдаг. Таныг шинэ үеийн улстөрчдийн тоонд оруулахад сул дорой байдал харагдаж байна гэвэл та зөвшөөрөх үү ?
Тэгж хэлж болно. Эцсийн дүнд өөрсдийгөө идээд л дуусдаг. Тэрийгээ ухаараад дуугүйхэн шиг зөв юмаа бодоод үргэлжлэх болов уу гэсэн чинь хальтирсан газар дахиад хальтрах гэдэг шиг л юм болж байна. Үнэнийг хэлэхэд манай нам дотор ч бага биш асуудал үүсээд эхэллээ. Улстөрд ч уур савсаад байдаг. Эдийн засаг ч тэнд хямраад байна. Одоо бид зөв юмаа олж харах ёстой. Хэн яагаад нураагаад унагачихав. Хятадын зах зээл дээр нийлүүлж болох байсан нүүрсний боломжоо яагаад Оросуудад алдчихав. Ингээд эргээд харахад үе солигдохгүй л бол болохоо байсан юм биш үү гэж харагдаж байна. Хэтэрхий их хоорондоо барьцаатай, нэг нэгэндээ юм өгчихвий гэсэн хардалтаар дүүрэн хүмүүс байдаг юм байна.
Тэгээд бодоод л өнгөрөхөөр юу өөрчлөгдөх юм ? Үүнийг хийх нөхцөл байдал бий юу?
Муудлаа муудлаа гэхэд өөрчлөлт өөрөө шинэ салхи л авчирдаг. 1990 онд энэ хүмүүс тэгж л эхлүүлсэн. Гэтэл 25 жилийн дараа яагаад буцаад ярьсан бүх юмныхаа эсрэг зогсоод байгаа юм. Үүн дээр миний уур үнэхээр их хүрч байна. Яагаад яг өөрсөд шигээ залууст итгэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бид хэн нь хэдэн жил явсан, хэн нь хэдэн настай биш, хэн нь хаана хүрэхийг зорьж байгаа талаар ярилцах цаг нь болсон.
Нөхцөл байдлыг улстөр түүний ойролцоо хүрээнийхэн соошил-аар өчнөөн удаан ярьж байна. Магадгүй эндээс гарц гарах байх. Би одоо өөр гарцын тухай ярих гээд байна. Та хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын үндсэн хуулийн өөрчлөлтөд зоригтой орох талаар ярьсан. Энэ асуудал намрын чуулганы асуудалд орсон уу? Энэ асуудал яригдах уу, эс яригдах уу ?
Хуулийн төслийг өргөн бариагүй учраас ороогүй байна. Үндсэн хуулийн цэцийг ашиглаад санаа бодлоо гүйцэлдүүлж болохгүй. Яагаад гэхээр 1-рт Үндсэн хуулийг тогтоох эрх хаана байгаа вэ гэдгийг бодохгүй бол зөрчил гарна. 2-рт улстөрийн намын хуулийг шийдэхгүй бол болохгүй. Одоо бид энэ улс орныг цаашаа хөгжих эсэхийг шийдэх гэж байгаа бол тоглоомын дүрмийг тодорхой болгох хэрэгтэй
. Улс төрийн намууд яаж ил тод байх юм, яаж санхүүжих юм, дотоод ардчилал нь ямар байх юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Тэнгэрийн амьтад шиг дээрээс дүүжлэгдчихээд нулимаад байж болохгүй
.
Сонгуулийн хууль орсон уу ?
Сонгуулийн хуулийг өргөн барих гэж байгаа. Хэлэлцэх жагсаалтад ороогүй. Энэ 3 асуудлыг энэ намрын чуулган дээр барьж авах ёстой. 12 сараас өмнө үүнийг шийдүүлнэ гээд шийдсэнгүй. Яагаад гэвэл Ерөнхий сайд нь ерөнхий сайд шиг эрх мэдэлгүй байна. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын өөр өөр байр сууриас болоод Монгол улс бүх үүд хаалгаа хаачихлаа
. Хэн ч очсон энэ 3 институц эрэг шураг нь зөв таарсан машин шиг Монгол улсыг хөгжил рүү чирдэг байх ёстой
. Тэгэхийн тулд ерөнхий сайд кабинетаа бүрэн мэддэг, бодлогоо бүрэн тодорхойлдог хүчтэй байхаас өөр арга алга.
УИХ гэдэг чинь 76 хүний дундын шийдвэр. УИХ-ын дарга гэдэг чинь хурал зохион байгуулагч. Тэр статус руу нь явуулахаас өөр арга алга.
Би их олон гишүүдтэй ярихад, яг энэ талаар судалгаа шинжилгээ хийдэг хүмүүстэй ярихад ч таны ярьсныг яриад байгаа юм.
Намайг ажлын хэсгийг ахалж байхад миний хуулиудыг хойш нь тавьж байгаад нөгөө хуулиудыг явуулсан. Тэр зарчмуудаа татахгүй бол дараа нь хэн ч байсан энэ зовлонг амсана. Ний нуугүй хэлэхэд манай нам зарчим, үзэл баримтлал, хөгжлийн бодлогын төлөө биш зүгээр л бөөгнөрсөн хэсэг хүмүүс байна.
Та нар нам дотроо үүнийг ойлгоод байгаа. Нам бус нь ч ойлгоод байна ?
Өнөөдөр ч гэсэн бүлэг дээр энэ талаар ярьж өчнөөн хэрүүл боллоо. Хууль тогтоогч гээд сууж байгаа юм бол одоо нэн даруй шийдэх ёстой хуулиудаа зааглаж барьж авах хэрэгтэй. Телевизээр гарах дон туссан биш дэл сул хэрэгтэй хэрэггүй хэрүүл хийх хэрэггүй.
Сар гарангийн өмнө Батчимэг гишүүнтэй энэ талаар яриад л өнгөрсөн.
Монгол улсын төрийг тогтвортой байлгах гол багана нь энэ. Энэ багана нь өөрөө бусад баганаа эвдээд байх юм бол өргөмжлөх хэрэг байна уу гэсэн асуудал гарч ирнэ. УИХ ЗГ-ын ажлыг нь хийлгэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилсон байгаа ч удаад л байна. Удах тусам боломж багасч, зөв юм хийж болох байсан хугацаа хомсдож байна.
Одоо би дүлэгнэхээ боль гэж хэлж байгаа. Намайг дарга нар чи хэтэрхий яаруу, хурц, хийж бөөрөнхийлсөн болгон чинь буцаад бид нарын хүлээх алдагдлыг, Монгол улсад учруулах хохирлыг үржүүлээд байна гэж шүүлмжилж байгаа.
Тийм учраас жаахан зоригтой хий л дээ. Сонгуулийн хуулийг ч гэсэн зоригтой түлх. 12 сараас өмнө пропорциональ сонгуулийн нэр дээрээ ард иргэдээс санал авахгүй бол энэ чинь дахиад нэг хэсэг үлгэрийн баатруудыг амьдруулах сонгуулийн хөшүүрэг болох гээд байна.
Та сая намайг их шүүмжилж байгаа гээд хэлчихлээ. Шүүмжлээд өнгөрөх нэг хэрэг. Таныг нэг хэсэг хар тамхины хэрэгтэй холбож байгаад сүүлдээ Сарангэрэл гэх эмэгтэйтэй нэр холбох гээд янз бүрийн л юм болоод өнгөрсөн. Энэ хооронд та хүнийхээ хувьд янз бүрийн л юм бодсон байх?
Би анх энэ асуудлыг анх тавихад л хэлсэн. Соошил-д ч бичсэн “Нэг сумыг таван нумаар харвадаг юм байна.”
гэж. Баасанхүү бол сум ш тээ.
Сумаа харваад нумаа нуудаг хүмүүс цагдаагийн албаны шинэтгэл явуулсан
. Эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах хоёрыг татан буулгаж зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх болгоод тэр хоёр даргыг нь би ажилгүй болгосон. Гэтэл тэр хоёр дарга нь Билэгт гэдэг цагдаагийн даргатайгаа нийлээд 7 сараас эхлээд над дээр гүйцэтгэх ажил явуулсан. Би энэ хэргийг тагнуулын байгууллагад өгсөн ч одоо хүртэл шийдээгүй байна. Яагаад шийдээгүй вэ гэхээр Дорлигжав ерөнхий прокурор байхдаа эрүүгийн хэрэг үүсгэсэн прокуророо загнаж байгаад хэрэгсэхгүй болгож байсан.
Тэгэхэд ЗГ-аар оруулаад энэ хүнийг ажлаас нь халъя гэнгүүт тэр хэргүүд үүсч байгаа юм. Тэр чинь бүүр эмгэнэлтэй хар тамхины хэрэгтэй, цагдаагийн байгууллагыг гутаан доромжилсон гээд хэд хэдэн хэрэг үүсгэх гэж оролдсон. Женко дараа нь наадахаа нотлоорой гэж байх шиг байна лээ. Нотлоод байх шаардлага байхгүй л дээ. Ийм хөгийн аргаар хүнийг зогсоож мунхруулна гэж байгаа бол үгүй. Төгсгөлд нь нэг залуухан хүүхэнтэй ч холбож үзсэн.
Нөхцөл байдлаа дутуу ойлгочихлоо гэж бодсон уу?
Тэгж бодоогүй. 2012 оны сонгуулиар амласан амлалт учраас ардчилсан нам энэ амлалтынхаа төлөө тууштай явна гэж итгэсэн. Гэтэл АН-ын маш олон дэмжигчид ингэх ёстой гэдэг хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Гэхдээ АН-ын нэрээр хэтэрхий өндөр эрх мэдэл дээр гарсан хэсэг нөхдүүдийн суудлаа бөхөлж үлдэх нэг хэрэгсэл нь өөрийнх нь үгэнд ордог хуулийн байгууллагатай байх. Эрх мэдэл дээрээ тогтвортой үлдэхийн золиос. Би бол хуулийн салбарын шинэтгэлийг 8 жилээр ухраасанд нь харамсч байна. Одоо улстөрийн ийм тогтворгүй нөхцөлд шинэтгэл хийж чадахгүй.
Дорлигжавын нүүр рүү нь харж байгаад хэлсэн, “Дэнгийн эрвээхий шиг эрх мэдэл мөнгө хоёрын хооронд 25 жил нислээ, цадаагүй байна уу?
” гэж.
Улстөрийн өндөр албан тушаалын хүмүүсийн бие биетэйгээ түлхэлцэж байгаа нь үзэгчдээ дэндүү улстөржүүлэх, зөвхөн энэ сэдвийг тойрч ярих, амьдрал ахуйнхаа хэцүү байдлын гарц харахгүй байна ?
Өөрийгөө гоё харагдуулах сэдэв болгож ярих биш, өөрөө мэсдэж байгаад ч хамаагүй нэр төр нь гутна уу байна уу? Улстөрөөс шахагдаад гарна уу байна уу сонин биш. Төгсгөлийн гүйцэтгэлийг нь харчих тийм хүсэл эрмэлзэлтэй үе гараг. Энэ бодлогын төгсгөлийг харах тэвчээртэй үе гарах ёстой
.
Тийм үе байна уу ?
Байгаа. Залуучуудыг голж, шинэ үеийг үл тоож болохгүй
. Дор бүрийн салбарын ажил дээрээ байгаа. Зүгээр л энгийн хүмүүсээс асуугаад үз дээ. Та юугаар бахархаж байна ? гээд. Тэд миний хүү тэнд сургууль төгссөн тэнд ажиллаж байгаа, тийм юм хийсэн гэж хариулна. Гэр бүлийн доторх тэр бахархлаа том улс төр дээр нулимаад байж болохгүй. Энэ чинь үеийн нэг юм явж байгаа харуулж байна. Би тэр цаг нь болсон гэж бодож байна. Гэхдээ үе солигдоход байх ёстой нэг болгоомжлол бүгдийг нь өөрчил гэсэн үг биш л дээ. Би Нямдорж гэдэг хүнтэй үзэл бодол, бодлогынхоо хувьд зөрдөг учраас байнга шүүмжилдэг. Гэхдээ Нямдорж хэт савж ноён нуруугаа гээхээргүй хүн.
Тэгэхээр хөгжил дэвшил гэдэг чинь савлана, эрсдэл дагуулна. Үүнийг тасалчихгүйн тулд дунд нь ноён нуруу босч байх ёстой. Ийм хүмүүс бас байна.
Цагдаагийн байгууллагыг иргэний болгоё, үйлчилгээний болгоё, олон нийттэй хамтарч ажиллаад үйл ажиллагаагаа тайлагнадаг болгоё, цэрэгжсэн байдлаас нь гаргая, даргын үгээр биш хуулийн засаглалтай болгоё
. Үүнд буруу юм юу байгаа юм бэ. Буруу юм юу ч байхгүй. Буцаагаад яагаад бүгдийг нь цэргийн болгоод байгаа юм. Энэ чинь юутай холбоотой вэ гэхээр хүндээ биш хандлагадаа л байна.
Хандлага гэхээр би тогтолцооны талаар ярих гээд байна. Тогтолцооны гажгаа ярихаас илүү хүн тойрч яриад байх шиг байна ?
Тогтолцооны гажгийг хүн л засна. Засах хүнд нь боломж олгохгүй эсвэл засахыг хүсэхгүй байгаа бол хүнийг нь өөрчлөхөөс өөр аргагүй.
Одоо хугацаа бага үлдлээ. Тэр боломж нь та нарт л байна. Огцрох эсэх нь Сайханбилэгээс өөрөөс нь шалтгаална гэж АН-ын генсек ярьсан байсан. Энэ юу гэсэн үг вэ? Та нар нэг нэгээрээ гарч ирээд л ингэж ярьсаар байтал боломжоо алдчихаж байгаа юм биш үү ?
Ерөнхий сайд хэн ч биш, хэн нэгний хүүхэлдэй байх зорилготой бол энэ үг зөв байж магадгүй. Ерөнхий сайд Монгол улсыг өөрөө нуруун дээрээ авч явах ёстой өөрөө хариуцлагаа хүлээх ёстой хүн гэж бодож байгаа бол АН-ын биш МАН-ын генсек ийм үг хэлсэн бол улс төр байна гэж харна. Яагаад гэвэл сөрөг хүчин ш тээ. Гэтэл эрх барьж байгаа намын ерөнхий нарийн бичгийн дарга намынхаа ерөнхий сайдыг ингэж яриад сууж байна гэдэг бол тэр хүн өөрөө хэн бэ гэдэг асуудал гарч ирнээ дээ.
Танай бүлгийн хурал нэлээн шуугиантай болсон гэсэн. Та бүхэн үүнийгээ ярив уу ? Хууль зүйн талаас та үүнийг хэлэв үү?
Ярьж байгаа. Өнөөдөр ч гэсэн нэлээн бужигналаа. Би нэг зүйл дээр АН-аар бахархдаг. АН шинийг сэдэж эхлүүлэхтээ үнэхээр авьяастай, бас алсын хараатай. Төгсгөл гүйцэтгэлээ хийж чадалгүйгээр дотроо хэрэлдээд дуусаад байгаа нь л эмгэнэлтэй. Бид энэ алдаагаа давтаж болохгүй. Яагаад гэхээр АН-ыг төлөөлж байгаа хэн нэгэн хүнд гэхээс илүүтэй энэ намд итгэж байгаа маш олон хүн байгаа.
Намынхаа дээр гараад өөрсдийгөө од гэж бодож болохгүй. Тийм учраас та нар зөв зам руу багаараа хамтдаа нэг алхаад үзээч гэсэн итгэл найдварыг араас байнга шахаж байна.
Тэгэхээр одоо буруу биш зөв юмны талаар яръя. Үнэхээр биднээс шалтгаалж байгаа зүйл байгаа бол цугтаа нэг хийе. Наад дотоод хэрүүл тэмцлээ одоо нэг зогсоочих. Тэгээд багаараа, хамтдаа зөв зүйлийн төлөө явна.
Яг 1996-2000 он шигээ хамаг юмаа зарж үрээд нөгөө талдаа бүх юмаа тавьж туугаад өөрсдийгөө баллуурддаг алдаа гаргаж болохгүй.
Энэ алдааг гаргахгүйн тулд өнөөдөр хариуцлага тооцох хэрэгтэй. АН-ын бүлэг өнөөдөр нэг хариуцлага тооцлоо. Би энэ зарчим сэргэх ёстой гэж бодож байна. АН сул задгай байхад өөр бусад муу юмнууд, манай намын нэртэй цуг сэрж босч ирээд байна.
Тэгээд хүмүүс манай намыг шүүмжлээд байна. Тэгэхээр муу юмыг босгож ирэхгүйн тулд бид хатуу зогсох ёстой. Зөв юмныхаа төлөө тууштай байх ёстой. Үнэхээр АН зөв юм хийх гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой түлх
, улс төрийн намынхаа асуудлыг шийд, өөрсдөө манлайл. Үнэхээр энэ намаас болоод муухай зүйл гараад байгаа юм бол энэ энийгээ засъя гээд илүү дутуу юм байдаг бол тайрч хая. Тэр дотор нь би байгаа бол тайрагдахад бэлэн байна. Гэхдээ энэ миний хүүхдүүдийн ирээдүйн 25 жилийг дампууруулж болохгүй. Манай нам дотроо ширүүн ярилцаж, тэр нь ил тод байдаг ч энэ муу зүйл биш. Одоо харин утгагүй, замбараагүй хувийн хэрүүлээс илүүтэй бодлогын өрсөлдөөн болгох ёстой.
Тэгээд яг зовлон нь юунд байгаа юм бэ ?
Хүндээ л байгаа ш тээ. Өөр юундаа байдаг юм. Би 2,3 зүйлийг дахин дахин хэлээд л, өөртөө ч гэсэн ийм алдаа гаргахгүй юмсан гэж эрмэлзээд байгаа. Хаях юмаа хаяад, авах юмаа авч сурах ёстой. Гомдож байгаа бол гомдлоо тайлах хэрэгтэй. Энэ тусдаа асуудал. Хамгийн гол нь уулзаад хоорондоо ярилцах хэрэгтэй.
Ярихгүй байгаа юм уу ?
Ярихгүй байна. Ярилцаад зөв юм руугаа алхах ёстой. Өнөөдөр бид нар нилээн сайн ярилцлаа. Халуухан ч байлаа. Итгэл найдвар, хийх юм зөндөө байсан байна. Гэтэл яагаад энэ завсраар өөр юмнууд ороод ирэв. Үүнийг бас ярилцлаа. Мөн үлдэж байгаа хугацаанд зөв юмаа хийе гэж ярилаа. Хэн нэг нь дарга цэрэг байж, хэн нэг нь алдар гавьяа хүртэх бол сонин биш байна. Улс орондоо хэрэгтэй зүйлийг л хийе.
Хэрэгтэй юм хийхээсээ илүү улс орон чинь болохоо байсан байна гэдгийг ойлгох хэрэгтэй шиг байгаа юм ?
Болохоо больсон зүйлийн талаар би түрүүнээс хойш дахин дахин зөндөө дурдлаа. Яагаад зоригтой алхам хийлгэхгүй байгаа юм. Тэр Тавантолгой, Оюутолгой нь яваг л дээ. Бид нар цээжээ дэлдээд хашхичаад л байдаг. Гэтэл цалин тавих мөнгөгүй болоод эхэлж байна. ААН-үүд өр зээлээ дийлэхээ болиод эхэлж байна. Энэ чинь эцсийн дүнд та нарын цээжээ дэлдэж улстөржих биш, энд байгаа хүмүүсийн халаасанд байгаа мөнгө, амьжиргаа дордоод эхэлж байна. Энэ бүгдийг эдийн засгийн эрүүл ухаанаар хар. Зүгээр хоосон улстөржихөө боль.
Эрүүл ухаанаар хар гэдгээ та тэд нарт л хэлэх хэрэгтэй. Та их сургуулийн багш байхдаа “Үгс” гээд номоо өгч байснаа санаж байна уу? Ямар ч намын гишүүн биш их сургуулийн багш байсан Тэмүүжин, өнөөдөр УИХ-ын гишүүн Тэмүүжин хоёрын хооронд үнэн гэж бодож байсан ямар зүйл солигдоогүй байна вэ? Хувь хүнийхээ хувьд нийгмийн амьдралыг, улс төрийг харж байсан бодол чинь яаж өөрчлөгдсөн бэ ?
Сүүлийн 2,3 жилийн хугацаанд 3 зүйл дээр их сургамж авлаа.
- Итгэж үнэмшиж байгаа зүйлийнхээ төлөө явж байхдаа яг энэ хүн надтай адилхан байгаа гэж бодоод явж болдоггүй юм байна. Дахин дахин тэр хүнтэйгээ ярилцах ёстой юм байна. Тэгэхгүй л хоюулаа ийшээ яах гэж явж байгаа билээ гэчихээд сүүлд нь энэ намайг тийш нь аваачаад тэгэх гэж байгаа гэсэн хардамтгай хүмүүс их байдаг юм байна. Хүн хоорондын харилцаа гэдэг зүйлээс болоод зорьж байгаа зорилго зөв боловч арга барилаасаа болоод унах тохиолдол гардаг юм байна.
Тулаанч шонхрууд нисдэг гэдэг худлаа шүү
. Оковон дотор хажуунаас түгжилддэг хүмүүс их байдаг юм байна.Ажлын талбар урд байхад хамгийн хойно суусан нөхдүүд араас гишгэлдэг юм байна
. Үүнийг маш сайн ойлголоо.- Миний
бүх юмыг эсэргүүцээд явж байсан хүн эцсийн мөчид дайсан болдоггүй юм байна.
-
112.72.11.*
ОДоржпурэв
2015-10-11 09:15
Монгол хун бур гайхамшигыг бутээхээр ирсэн!еертее итэг!мереед! Зорь! Тэмц! Буу бууж ег! Амжилт ургэлж хулээж байдаг. Сайн уйлс дэлгэрэг.0 0 Хариулах
-
103.229.122.*
Зочин
2015-10-11 03:51
Зөв сэтгэлтэй хүн, зөв ярьж зөв замруу тэмүүлдэг.Танд амжилт хүсье.0 0 Хариулах
-
49.0.186.*
vxcz
2015-10-09 20:35
Nam gesen neriin door karmaagaaraa holbogdson nuhduud bdag um bishuu tedniig l gargaj uzel bodlooroo negdsen humuus bh heregtei0 0 Хариулах
-
122.201.31.*
Зочин
2015-10-09 20:15
ЗӨВ ШҮҮ1 0 Хариулах
-
112.72.13.*
Зочин
2015-10-09 04:55
tulaanch shonhruud uu ted l alna shu1 0 Хариулах