Нийгэм

Ямар сэдвийн ном трэнд болдог вэ?

Bolor Rose
2015-10-08 17:38

Ертөнцөд сайхан ном олон бий. Гагцхүү түүнийг уншиж байж сайхныг нь мэднэ. /М.Горький/ 

Бид өмнө нь "Интерном" номын  дэлгүүртэй хамтран 7 хоног бүрийн борлуулалтаараа тэргүүлсэн, хамгийн олон хүн уншсан трэнд номуудаас танилцуулдаг байсан билээ. Харин энэ удаад бид 2015 оны 1 сараас хойш  өнөөг хүртэл хамгийн олон сар трэнд болж уншигчдыг байлдан дагуулсан ном буюу энэ жилийн трэнд номыг өмнөх саруудын борлуулалтын үзүүлэлтийг нь харгалзан танилцуулахыг зорилоо. 

 Э.Фроммын  "Хайрлах урлаг" ном 5 сарын турш борлуулалтаараа тэргүүлж, хамгийн олон хүн уншснаараа 2015 оны трэнд номоор шалгарчээ. Харин үүний дараагаар Б.Шүүдэрцэцэг “Үүлэн хээтэй орчлон” ном 3 сарын турш борлуулалт, уншилтаараар тэргүүлж  2015 оны 2 дахь трэнд номоор шалгарсан байна. 

 

2015 онд трэнд болсон дээрх номуудыг сэдвээр нь ангилан авч үзвэл хайр дурлалын сэдэвтэй ном 2 ширхэг, амжилтын тухай сэдэвтэй ном 3 ширхэг, гүн ухаан, философийн сэдэвтэй ном 2 ширхэг, намтар, түүхийн сэдэвтэй ном 2 ширхэг, шашны сэдэвтэй ном 1 ширхэг байжээ. Үүнээс хүмүүс ямар сэдвийн ном унших дуртай болоод ямар сэдвийн ном трэнд болдогийг харж болно. 2015 оны трэнд номуудын сэдвийн эзлэх хувийг доорх графикт харууллаа. Графикаас харахад 2015 онд амжилтын тухайн сэдэвтэй ном трэнд болж нийт номын сэдийн 30 хувийг эзэлжээ.