Дэлхийд

Төрийн албаны шилдгүүдийг бэлтгэдэг Сингапурын "Lee Kuan Yew" сургуулийн ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-10-09 12:18

Сингапур улсын боловсролын тогтолцоо нь дэлхийн хамгийн шилдгээр үнэлэгддэг. Энэ нь Сингапурын эцэг хэмээгддэг Ли Куан Ю-тай холбоотой бөгөөд тэрээр  хамгийн сайн сургасан хамгийн сайн хүмүүсээ төрийн албанд татах хөгжлийн бодлого  гаргажээ. Энэ талаар  http://www.trends.mn/n/3041  эндээс уншина уу. 

Энэ удаад бид та бүхэндээ Сингапурын эцэг хэмээгддэг Ли Куан Ю-ны нэрэмжит  "Lee Kuan Yew" сургуулийн ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна. Тодруулбал, төрийн албанд хувь нэмрээ оруулах хүсэлтэй, судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой, манлайлагч  ОУ-ын оюутнуудыг "Lee Kuan Yew" их сургуульд магистр, докторын ангид сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. 

Тавигдах шаардлага: 

-Өмнө сурах хугацаандаа эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай, түүнийг нотлох баримт

-Манлайллын шагнал урамшуулал авсан байх/ нотлох баримт/ 

- Сургуулиа төгсөөд төрийн албанд ажиллах, төрийн албанд хувь нэмэр оруулах сонирхолтой байх

- Өөр бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх  

-Аль ч улсын иргэншилтэй байж болно 

Тэтгэлгийн шалгуур: 

Тэтгэлэг маш өндөр шалгууртайгаар явагдах бөгөөд эхний ээлжиyд өргөдөл гаргагчийн хүсэлт, бусад бичиг баримтыг Online Application хүлээн авна. Эхний шатанд тэнцсэн оюутнуудад онлайнаар хариу өгч ярилцлагад оруулах ажээ. 

Магистрын тэтгэлэгт  өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015.12.31 

Докторын тэтгэлэгт өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015.12.15 

 Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.scholarships.com.pk/28839/lee-kuan-school-of-public-policy-scholarship/