Б.Болор : Төсвийн залгисан хэдэн их наяд төгрөгийг буцаагаад хувийн хэвшил рүү явахуулах боломжийг бий болгож байна
УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн тодотгол, 2016,2017 оны төсвийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна. Хууль санаачлагчийн илтгэлийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсаны дараа гишүүд асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Болор 2016 оны төсвийн орлого, зарлагын талаар мэдээлэл өгсөн байна.
Сангийн сайд Б.Болор : Та бүхэн 2016 оны төсвийг орлогын хувьд өөдрөг байна гэж үзээд байх шиг байна. Бид энэ орлогыг бодитой байна гэж үзэж байгаа. 2015 оны төсвийг батлуулахад орлогоо 7,1 их наядаар оруулж ирж баталж байсан. Ингэхдээ бид нилээн олон хүчин зүйлийг тооцож оруулж ирж байсан. Өөрөөр хэлбэл өмч хувьчлал ч гэдэг юм уу, том том төслүүдээ явуулна гэж ярьж байсан. Эд нар маань энэ жил явсангүй. Гэхдээ ирэх жил явах бүрэн боломжууд бүрдсэн байгаа.
Монгол улс маань сүүлийн 8 жилд баахан барилга барьчихсан
. Бараг татварын хэлтэс болгон нэг тусдаа байшинтай болсон байгаа. Тиймээс одоо бид нар чи, би гэж ярихаасаа илүү сүүлийн 6, 7 жил явсан гажуудлыг арилгая гэж яриад байгаа
юм. Тиймдээ ч энэ орлогыг бодитой гэж яриад байна. Сангийн яам үүн дээр нэлээн ажилласан.
Зарлагын хувьд өнөөгийн бүтцээрээ байх юм бол ирэх жил 8,8 их наяд болохоор байна. Бид үүнийг танаад 7,8 орчим их наяд болгож оруулж ирж байгаа
. Үүний нөлөөлөл 2016 оноос илүү 2017 онд их тусна.
2016 оны хувьд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийгдэнэ. Хуулийн өөрчлөлтүүд болон бусад шалтгаанаас болоод зардал нэмэгдэж байгаа асуудал бий. Монгол улсад хүн амын тоо өсч байгаатаа холбоотойгоор цэцэрлэг, сургууль барих зэрэг асуудлаас зардал нэмэгдэнэ. Гэхдээ яг энэ өөрчлөлтийн үр дүнд 2017 онд дахиад 700 гаруй тэрбум төгрөгний зардал хасагдах тооцоолол байгаа. 2017 оноос эхлээд алдагдалгүй төсөв баталж эхэлнэ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа байх. Бид цалин тэтгэврийн хувьд ярихад тэтгэвэр дээр таналт, хасалт явагдахгүй
. Цалингийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд болон улстөрийн албан тушаалтнуудын цалинг бууруулах арга хэмжээ авч байгаа. Энэ нь түр зуурынх. Эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэхээр буцаагаад одоогийн байгаа түвшинд нь хүргэнэ. Цаашлаад цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Огцом цомхотгол явуулах гэдэг нь ЭЗ-ийн хүндрэлийн үед авах арга хэмжээ биш.
Гэхдээ бид төсвөө ингэж эрүүлжүүлснээрээ алдагдалтай төсвийн залгисан хэдэн их наяд төгрөгийг буцаагаад хувийн хэвшил рүү явахуулах боломжийг бий болгож байна
.