Дэлхийд

Беларусын сонгуульд Александр Лукашенко 83,4 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгууллаа

trends.mn
2015-10-12 00:42

Беларусын ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко 83,4 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж тав дахь удаагаа улиран сонгогдлоо. 4 дэх удаагийн ялалтын дараа олныг хамарсан эсэргүүцэл, эсэргүүцэгсдийн лидерүүдийг гянданд хорих зэрэг асуудал гарч байсан ч сүүлийн үеийн эдийн засгийн хямрал, Орос, Укараины асуудлыг тойрсон зөрчлийн үеийн удирдлага нь түүний нэр хүндийг аажмаар нэмэгдүүлж ирлээ. Европын холбоо сонгуулийн маргаашаас 4 сарын  хугацаанд Беларуст хандсан хориг арга хэмжээгээ цуцлах төлөвтэй байна.  Иргэд асар идэвхитэй сонгуульд оролцож, хамгийн багадаа  нийслэл хот Минск 73,33 хувийн ирцтэй, зарим хотод сонгуулийн ирц 90 хувь давжээ.