Нийгэм

Интернет худалдааны анхдугаар зөвлөгөөн болно

М.Энхмаа
2015-10-12 03:49

Энэ сарын 23-нд МҮХАҮТ-д  Интернет худалдааны анхдугаар зөвлөгөөн болно.

Энэхүү зөвлөгөөн нь Монгол болон дэлхийн улс орнуудын интернет худалдааны орчин ямар түвшинд байгаа, энэхүү орчиг хөгжүүлэхэд юу хийсэн, одоо юу хийж байгаа, цаашид юу хийх тухайгаа хамтран ярилцаж нэгдсэн шийдэлд хүрч, өөр хоорондоо харилцаа холбоо тогтоохыг гол зорилгоо болгож байгаа ажээ.

Зөвлөгөөний онцлог нь :

- Дэлхий дахинд интернэт худалдаагаар тэргүүлж буй Tmall, Taobao, Alibaba-аас илтгэл тавигдана

- Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, бизнесээ хөгжүүлэх (мобайл, төлбөр тооцоо, ложистик, имэйл..)

- Салбар хуралдаануудад оролцож, сонирхсон асуултаа асууж, мэдлэгээ нэмэгдүүлэх

- ЭКО системийг бүрдүүлж буй байгууллагуудын тэргүүн туршлагуудтай танилцаж, харилцаа холбоо тогтооно

- ЭКО системийг бүрдүүлж буй байгууллагуудын ТОП менежерүүдийн сонирхолтой илтгэл сонсох

- Онцлох оролцогч, илтгэгчидтэй хамт зургаа авахуулж, бизнесийн түнш танилууд болох

зэрэгт оршиж байгаа аж.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.