Нийгэм

Монголд интернет хэрэглэгчдийн тоо 2,121,900-д хүрчээ

М.Энхмаа
2015-10-12 08:03

Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2014 оны нэгдсэн статистик тайлангаар Монгол улсад 4,9 сая үүрэн холбооны хэрэглэгч байгаагаас 1,7 сая ухаалаг утас хэрэглэгч, 1,9 сая гаруй интернет хэрэглэгч, 670 орчим мянган КаТВ хэрэглэгч байжээ.

Үүнээс бүртгэлтэй гэрээ бүхий интернет хэрэглэгчийн тоог 2015 оны эхний хагас жилийн байдлаар нэгтгэж үзэхэд 2,121,900 хүрсэн байна.

Үүнээс  үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иудын 3G (GPRS, EDG, EVDO) сүлжээнд нийт интернет хэрэглэгчийн тоо 1,917,561 байна.

Нийт интернет хэрэглэгчдийн 83% нь Улаанбаатар хотод, 14%  нь аймгийн төвүүдэд, 3 % нь сумын төвүүдэд байна.

Дээрх тайлангаар салбарын нийт орлого 850 тэрбум, нийт хөрөнгө оруулалт 230 гаруй тэрбум төгрөг байгаа нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.