"11 11" төв иргэдийн оролцоог улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Засгийн газрын “11 11” төв иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч, хүлээж аваад гурван жил болж байна.
2012 оны 10 дугаар сарын энэ өдөр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд тус төв нь
11-11 дугаарын утсаар холбогдох
141111 дугаарт мессеж бичих
[email protected] хаяг руу цахим шуудан илгээх
facebook, twitter -ээр хандах
зэрэг 10 сувгаар 92 мянга орчим иргэн санал, хүсэлтээ ирүүлсэн байна.
Үүний 80.7 хувьд нь холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд хариулт өгчээ.
Мөн “11 11” төвийн системийг хөдөө орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад энэ оны 7-р сараас эхлэн нэвтрүүлж, орон нутгаас холбогдож байгаа иргэдийн санал хүсэлтийг хугацаа алдалгүй холбогдох Засаг захиргааны байгууллагад нь шилжүүлэн ажиллаж байгаа аж.
Уг төв нь цаашид Дэлхийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Төрийн бүх байгууллагын бүтэц, албан хаагчдын мэдээлэл оруулах
, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх цахим хэлэлцүүлэг хийх, улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сантай холбох, ухаалаг эргэн мэдээллэх системтэй болох зэрэг хөгжүүлэлт хийж, иргэдийн оролцоог улам нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.