Математик, физикийн уралдаанд тэргүүлсэн суралцагчдыг БНСУ-д 100%-ийн тэтгэлгээр суралцуулна

Шинжлэх ухаан, технологийн салбарт шилдэг тэргүүний боловсон хүчин нэмэгдүүлэх зорилготойгоор математик, физикийн уралдаанд тэргүүлсэн суралцагчдыг БНСУ-д 100%-ийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийг зарлажээ. Тодруулбал, шинжлэх ухаан технологийн чиглэлээр БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн институтад оюутан, сурагч элсүүлэн суралцуулах уралдааны шалгаруулалтыг ШУТИС-ийн Ахлах сургууль зохион байгуулж байгаа аж. Математик, физикийн төрлөөр зохион байгуулагдах тус уралдаанд Монгол Улсын их дээд сургуулиудын 1-р курсын оюутан, ахлах сургуулийн 11, 12-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд гурван үе шаттай явагдах юм байна.
Бүртгэлийн хугацаа: 10 сарын 5 - 10 сарын 25 хүртэл ШУТИС-ийн Ахлах сургууль дээр бүртгэнэ.
Уралдаант шалгаруулалтын мэдээллийг: http://musthighschool.mn/