Нийгэм

Герман-Монголын бизнесийн өдрүүд болно

Bolor Rose
2015-10-13 02:26

Герман-Монголын бизнесийн өдрүүдийг  "Made in Germany" нэртэйгээр  өнөөдөр, маргааш  Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна. Герман, Монгол улсын хоёр талт хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор эл өдрийг 5 дахь жилдээ зохион байгуулж бөгөөд  үйл ажиллагааны үеэр  Герман, Монголын 50 гаруй компани оролцон хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын тухай мэдээлэл хүргэж, туршлагаа солилцох юм байна. 

 Бизнесийн өдрүүдийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн , Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Саарланд муж улсын Парламентын гишүүн, Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон Хууль зүйн сайд Райнхольд Йост, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын хэлтсийн дарга, зөвлөх Гизела Хаммершмидт оролцох ажээ.