Нийгэм

#MADEINMONGOLIA: Хөтөлийн цемент шохойн үйлдвэр энэ жил 12 мянган тонн цемент экспортолжээ

Bolor Rose
2015-10-13 07:04

Эх орныхоо бүтээн байгуулалт, тэр дундаа барилгын үйлдвэрлэлийн салбарт үнэтэй  хувь нэмэр оруулж ирсэн Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр энэ жил 12 мянган тонн цемент ОХУ-руу экспортолжээ.  Тус үйлдвэр 1958 онд ашиглалтад орсон бөгөөд  өнгөрсөн оны тавдугаар сард үйлдвэрийн өргөтгөл хийж  шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан билээ. Шинэхэн үйлдвэрийн хүчин чадал хуучнаасаа дөрөв дахин их бөгөөд жилд нэг сая тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэж байгаа ажээ. Мөн тус үйлдвэр дотоодынхоо зах зээлд цементийн 60 хувийг дангаараа хангаж байгаа бөгөөд  цаашид  гадаадаас цемент оруулж ирүүлэхгүйгээр дотоодынхоо цементийн хэрэгцээг 100 хувь хангах зорилтыг тавин ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн  Хөтөлийн хүн амынх нь  10 гаруй хувь “Хөтөлийн цемент, шохой” үйлдвэрийг түшиглэн ажил, амьдралаа залгуулдаг бөгөөд тус үйлдвэрт 880 гаруй иргэн ажилладаг байна.  

 

 

Эх сурвалж: ‪#‎madeinMongoliachallenge‬