Хууль

364 хуульч мэргэжлийн шалгалтдаа тэнцжээ

М.Энхмаа
2015-10-13 09:28

2015 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад нийт 1278 хүн оролцсоноос 364 нь буюу нийт оролцогчдын 28.4% нь тэнцсэн байна. Шалгалтад тэнцсэн иргэдийн өргөдөлд дурдсан мэдээллийг баримтжуулах баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр шалгалтад тэнцсэн тухай батламж олгох ажлыг энэ сарын 5-наас 8-ны хооронд зохион байгуулалтын хуваарь олгожээ.

Хуульчийн мэргэжлийн шалгалтанд тэнцсэн тухай батламж авсан иргэд 90 хоногийн дотор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу Монголын хуульчдын холбоонд гишүүнээр элсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах боломжтой болох юм.