Дэлхийд

Америкчууд 2017 он гэхэд хүн бүрийн алхмыг хянадаг микрочипийг биедээ суулгуулна

Bolor Rose
2015-10-14 02:40

 

NBC  агентлагийн мэдээлснээр Америкчууд 2017 он гэхэд бүгд биедээ микрочип суулгуулна гэжээ. Тодруулбал, 2017 он гэхэд АНУ-ын бүх иргэн  RFID  бичил микрочипийг биедээ суулгуулах бөгөөд энэхүү чипийг суулгаснаар тухайн хүний бүх мэдээлэл түүнд багтах ажээ. Судлаачдын үзэж байгаагаар микрочипийг суулгаснаар тухайн хүний өмнөөс “Би байна” гэх нэг асуултад хариулах технологи аж. Өөрөөр хэлбэл  RFID чипийг биедээ суулгаснаар иргэний үнэмлэх, виза карт зэрэг  бичиг баримт өөртөө авч явах шаардлагагүй бөгөөд  чипэнд бүх мэдээлэл багтсан байх ажээ. Мөн RFID микрочипийг суулгасан тохиолдолд тухайн хүний алхам бүрийг нэг бүрчлэн хянах  боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар   RFID чипийг хэд хэдэн хүнд суулгаж туршилт хийсэн бөгөөд туршилт амжилттай явагдаж байгаа юм байна.