О.Баасанхүү гишүүн жийп унадаггүй юм уу, жийпнээсээ 'уначихсан' юм уу?
УИХ гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ЗГХЭГ дарга С.Баярцогт гишүүнийг огцруулах тухай асуудал дэгдээж маргаан өрнөсөн. Энэ асуудлаар талууд хэвлэл мэдээлэлд өөрсдийн байр суурийг өмгөөлсөн хэд хэдэн яриа, мэдээлэл өгсөн. Үүний дунд О.Баасанхүү гишүүний “Уучлаарай, би жийп унадаггүй” гэсэн олны мэдэх дууны шад шиг нэг хэлц төрлөө.
------------
Сайханбилэг “Баасанхүү чи ч гэсэн жиип унадаг” гэж хэлж байна. Уучлаарай би жийп унадаггүй.
Өргөдлийн байнгын хороо бусад байнгын хорооноос ялгаатай нь 100 өргөдөл ирэх юм бол газар дээр нь очиж судалдаг. 1000 өргөдөл ирэх юм бол байнгын хороон дээр асуудал шийднэ гээд дүрмэндээ заачихсан. Сайханбилэгт би “Та ЗГХЭГ-ын дарга байхдаа надад халзан дугуйтай машин өгөөд би сэтгүүлч нартай Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явж байгаад аваарт орох шахсан шүү” гэж хэлсэн. Тийм учраас хураагдсан машинаасаа зарахгүй гэж байгаа бол Өргөдлийн байнгын хорооны ажлын онцлогийг харж нэг машин явуулж байгаарай гэсэн. Ямар машин явуулахыг би шийдэхгүй. Засгийн газрын автобааз нь шийднэ. Надад өөрийн гэсэн жолооч байхгүй, жийп ч байхгүй. Баярцогтын нэр дээр зургаа, Сайханбилэгийн нэр дээр дөрвөн бичиг өгөөд хариу ирэхгүй байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой” УИХ гишүүн, ӨБХ дарга О.Баасанхүү
------------
Төрийн ордны хамгаалалтын албаны жагсаалтыг үзвэл гэхдээ нэг бол албаны баримт жийп машин андуурсан, нэг бол эрхэм гишүүн бодит байдлын тухай баримт ярих биш хэмнэл сайтай хипхоп зохиож үглэсэн, аль нэг нь болох нь.
Бусад гишүүдийн шударга бусыг хамгийн их сөхөж тавьдаг эрхэм гишүүн маань үнэхээр жийп унадаггүй юу, жийпнээсээ бууж суухдаа "унаад" ч юм уу мартаж санадаг болсон уу? Машин унах унахгүйгээсээ илүү олон нийтэд худлаа ярьж, шударга дүр эсгэж байгаа бол тоогүй. Эрхэм түшээд худал үнэн унаа хөсгийн маргаан, явган хэрүүл биш хойшдын бодлого, төр нийгмийн суурь байгууламж эрүүл, үр нөлөөтэй байхад анхаарч хамтарч ажиллах ёстой бус уу.
-
103.26.194.*
Зочин
2015-10-14 23:47
Ichdeggui garuu ugui yu ulaan tsaim LC200 unaad yvj bsan daa bur joloochtoi gej bga0 0 Хариулах
-
112.72.13.*
Bone
2015-10-14 19:28
Land200 undiin baina lee harsan0 0 Хариулах