Худалдааны захуудад зарагдаж байгаа хуванцар савны 96% нь зориулалтын бус байна
Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болох
ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.
Харин “3”, “6”, “7” тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх
, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах
нь зүйтэй юм.
Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой савнуудад савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн жил улсын хилээр оруулсан химийн бодисын хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн байна. Харин 2014, 2015 оны эхний 5 сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис оруулсны 52% нь урд хөршөөс иржээ. “Нарантуул”, “Хархорин” захад зарагдаж байгаа хуванцар савны 83 хувь нь хуучин сав байгаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн сард хийсэн танадалт судалгаагаар тодорхой болсон бөгөөд худалдаж байгаа савны 96% нь хүнсний зориулалтын бус сав байсан
аж.
Мөн тус байгуулллага өнгөрсөн онд “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, хүнсний зориулалтын бус 7 төрлийн хуванцар савнаас дээж авч шинжлэхэд савнууд дахь аммиакийн агууламж 48 дахин их гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их байжээ. Хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарч байсан аж.