Дэлхийд

Их Британийн Эдинбург их сургуулийн ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-10-15 08:25

Их Британийн Эдинбург их сургуулийн ОУ-ын  бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тодруулбал, Эдинбург их сургууль  Математикийн салбар сургуульдаа  жил бүр 1000 фунтийн тэтгэлгээр суралцуулах бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч байна. 

Тэтгэлэгт тавигдах шаардлага: 

- Тэтгэлэгт өрсөлдөх хэмжээний чадвартай, түүнийг нотлох бичиг баримт 

- Математикийн салбарт сонирхолтой, судалгаа шинжилгээ хийж байсан 

- Өөр бусад ОУ-ын тэтгэлэгт хамрагдаагүй байх 

Тэтгэлэгт шалгуур:  Өргөдөл гаргагч  энд  өргөдөл болоод бусад шаардлагатай бичиг баримтыг онлайнаар ирүүлэх бөгөөд тэтгэлэгт шалгарсан  хүмүүсийг 2016 оны 5 сарын сүүлээр зарлана. 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2016 оны 4 сарын 1 

Дэлгэрэнгүй мэдээллийг:  http://www.scholarships.com.pk/29156/edinburgh-global-undergraduate-scholarships-uk/