Нийгэм

12 настай хүү бие даасан зургийн үзэсгэлэнгээ гаргана

Bolor Rose
2015-10-16 03:43

12 настай  Баянмөнхийн Жефри хүү “Би зурах дуртай”  бие даасан зургийн үзэсгэлэнгээ гаргана.  Тэрээр “ Шинэ Үе” дунд сургуулийн 7 дугаар ангид сурдаг бөгөөд бие даасан үзэсгэлэнгийн нээлтээ  өнөөдөр 17:00 цагт МҮЭ-ийн "Arti Cour" галерейд хийх ажээ.  Жефри хүү 3 настайгаа зураг зурж эхэлсэн бөгөөд  өөрийнхөө 70 гаруй бүтээлийг  үзэсгэлэндээ гаргаж байгаа юм байна. Түүнчлэн тэрээр  гар зургийн болон үндэсний олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож тэргүүн болон шагналт байруудыг эзэлж байсан, зурах, бүтээх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа уран бүтээлч ажээ.