Засгийн газар

Ил тод байдлын болон татварын багц хуулийн талаар санал солилцжээ

М.Энхмаа
2015-10-16 05:54

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн 10-р сарын ээлжит хуралдаанаараа “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт”, Татварын багц хуулийн төслүүдийн талаар танилцуулан, санал солилцжээ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль

Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хоёр үе шаттай сургалт явуулсан бөгөөд эхний шатны сургалтанд 12 мянган хувь хүн, хуулийн этгээд, бизнесийн төлөөлөл хамрагдсан байна. Эдийн засгийн зөвлөлийн гишүүд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар зарим асуудлыг тодруулан саналаа хуваалцжээ.

Үүнд :

- Шинээр бизнес эрхлэж байгаа хүмүүсээс эхний 3 жилд татвар авалгүй бойжилтыг нь хангаж өгөх

- Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар хийж хэрэгжүүлж, амьдралд үр дүнгээ өгч байгаа сайн сайхан ажлуудыг сурталчилж, эерэг мэдээлэл өгч байх

- НӨАТ-ыг худалдааны татвараар солих

- Харилцагчдын дансны нууцлалыг баталгаажуулахад анхаарч зөвхөн тухайн хүнээс зөвшөөрөл авсан тохиолдолд хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгдөг байх

- Харилцагчийн хадгаламжийн орлогоос татвар авах журмыг хойшлуулах.

зэрэг саналууд багтсан байна.

Татварын багц хуулийн төслүүд

Татварын эрх зүйн орчин, тайлангийн системд өмнө нь 3 удаа өөрчлөлт хийсэн. 2007 оноос хойш өөрчлөлт хийгдээгүй бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр хэд хэдэн чиглэлээр тус хуульд өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа аж. Үүнд:

- Татварын тайланг цахимжуулах

- Татварын торгуулийн арга хэмжээ болох хүү, алданги өндөр байсныг бууруулах

- Эдийн засгийн гэмт хэргийн зүйлчлэлээс татвартай холбоотой хэсгийг салгах

- Цагдаагийн байгууллагад дүгнэлт бичиж өгдгийг болиулах, хяналт шалгалтыг багасгах

- Татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах /дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү /

зэрэг асуудлыг хөндөж байгаа талаар танилцуулсан байна.