Нийгэм

Хүүхдэд зориулсан “Кидс такси” үйлчилж эхэллээ

Bolor Rose
2015-10-16 09:11

 Хүүхдэд зориулсан “Кидс такси” үйлчилж эхэллээ. Тодруулбал,  сургууль цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ бүрэн даатгах боломжтой  “Кидс такси”  өнөөдрөөс үйлчилж эхэлжээ.

Та  1900-1950 такси дуудлагын “Кидс такси” үйлчилгээний жолоочтой гэрээ хийснээр утсан дээрээ  GPS ашиглан хүүхдээ бүрэн хянаж болох ажээ.  Өөрөөр хэлбэл, та гар утсан дээрээ хүүхдийн суусан таксины дугаар ,жолоочийн гар утасны дугаар, мөн нийслэлийн аль замаар хэдэн км-ийн хурдтай явж байгааг GPS төхөөрөмж ашиглан хүүхдээ хянах боломжтой юм байна. Түүнчлэн “Кидс такси” нь  0-3 нас, 3-6 настай хүүхдүүдэд тусгайлан бэлдсэн  зориулалтын автомашины суудалтай бол 6-аас дээш насныханд зориулсан холболттой хамгаалалтын бүстэй аж.  

Гэрээ хийх болоод сонирхсон асуултад хариулт авах бол мэдээллийн лавлах 1900-1950  утсаар холбогдох юм байна. 

 

Эх сурвалж: ETV